Танилцуулга
Нью Тех Вен ХХК нь салхивч, агааржуулалтын хоолой үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Бид чанартай үйлдвэрлэл, инженерийн оновчтой шийдэл, мэргэжлийн угсралтад тулгуурлан харилцагчдадаа найдвартай, үр ашигтай, стандартын шаардлага хангасан үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг.
Манай хамт олон барилга байгууламжийн онцлог, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агааржуулалтын цогц шийдлийг санал болгож, үйлдвэрлэлээс угсралт хүртэлх бүхий л үе шатанд чанар, аюулгүй байдал, хариуцлагыг эрхэмлэдэг. Бид үндэсний үйлдвэрлэлд тулгуурлан орчин үеийн технологи, дэвшилтэт шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эрүүл агаарын орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьдог.
